ДБЭТ-ын удирдаач, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Бүрэнбэх “Удирдаачийн ур зүйн үндэс” нэртэй ном бичжээ. Ард түмэндээ “Нийслэл хүү”-гийн дүрээр хүндлэгддэг эрхмийн шинэ бүтээл удирдаачийн мэргэжлээр их, дээд сургуульд сурал цаж буй оюутан, залууст гарын авлага болох ач холбогдолтой. Түүний номыг ардын жүжигчин, доктор профессор П.Хаянхярваа редакторлажээ.
Удирдаачийн мэргэжлээр сурч буй ирээдүйн маэстрод зориулсан энэ номд дэлхийн сонгодог болон Монголын том хэмжээний хөгжмийн бүтээлээс жишээ болгон оруулж, хөгжмийн нэр томъёо, дэлхийн алдартай симфони найрал хөгжм үүд болон удирдаачдын тухай нэмэлт мэдээлэл оруулсан байна.
С.СЭРГЭЛЭН