Оросын нэрт найруулагч Н.Михиалковын “Наран дор зүдрэгсэд” кино 1994 онд “Оскар”, Каннын кино наадмын шилдэг бүтээлийн шагналыг хүртэж байсан билээ. Уг киноны үргэлжлэл (хоёр хэсэгтэй) дэлгэцэнд гараад удаагүй байна.
Энэ жилийн “Оскар”- ын шагналын “Шилдэг гадаад кино” төрөлд “Наран дор зүдрэгсэд-2”(Цидатель) нэр дэвших болсон тухай “РИА Новости” дамжууллаа. Дашрамд хэлэхэд, гол дүр Котов, түүний охин Надя, Котовын “найз” Митя нарын амьдрал аугаа их эх орны дайны үед хэрхэн өрнөсөн тухай киноны үргэлжлэл ангид өгүүлдэг.