“Rolling Stones”-ын Мик Жаггер хамтлагаасаа гарч, “SuperHeavy” нэртэй шинэ хамт олныг бүрдүүлээд удаагүй байгаа. Түүний хамтлагт Дэйв Стюарт, “Грэмми”-ийн шагналт залуу дуучин Жосс Стоун, Боб Марлийн бага хүү Дэмиан, Болливудын хөгжмийн продюсер Aлла Pакха Рахман гээд өөр өөр урсгалаар уран бүтээл туурвидаг залуус нэгдсэн.
Тэд 16 дуутай анхны цомог худалдаанд гаргажээ. “Реггигийн ертөнцөөс эхлээд уянгын халил хүртэл, бас энэтхэг үндэстний хөг аялгууг ч бидний анхны цомгоос мэдэрч болно. Бид олон урсгалаар давалгаалсан” хэмээн М.Жаггер мэдээлжээ.