“Аргагүй монгол аялгуу” цомгийн баяраа нижгэр тэмдэглэсэн поп хатагтай Б.Сарантуяа орон нутагт аялан тоглохоор ирэх сарын 6-нд Дархан-Уул, Орхон, Булган аймаг руу хөлгийн жолоо зална. Тэрбээр арваннэгдүгээр сарыг дуустал орон нутгаар аялж, “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо хөдөөгийнхөнд хүргэх аж.
Уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа поп хатагтай “Хайрын бэлэг” нэртэй сингл цомгийн ажилдаа оржээ. Энэ цомог нь шинэ жилийн үеэр сонсогчдын гарт очих бөгөөд түүнд Б.Сарантуяагийн хамгийн сүүлийн поп урсгалын уран бүтээлүүд багтах аж.
Х.УЯНГА