Дуучин Т.Ариунаа бүтэн жил бэлдэж байж “Гайхамшигт үдэш” нэртэй гайхамшигтай тоглолт СТӨ-нд тавьсан билээ. Уг тоглолтын тасалбар рок попын түүхэнд байгаагүй өндөр үнэтэй байсан учраас олон хүн үзэж чадаагүй.
Дуучин бүсгүй сэтгэл гонсгор үлдсэн фэнүүддээ зориулж уг тоглолтыг DVD болгож байгаа аж. DVD-ний бичлэгийг “New star” студид хийгээд дуусаж байгаа бөгөөд ирэх сарын сүүлчээр хэвлэлтээс ирнэ.
А.АМИНА