ОХУ-ын Сахалинд бусдаасаа тэс өөр зүстэй далайн хав гэр бүлээсээ хөөгджээ. Өдгөө дөрвөн сартай тэрхүү амьтан хүрэн бор өнгөтэй бөгөөд нүд нь цэнхэр аж. Түүний зургийг хальсандаа буулгасан байгаль судлаач Анатолий Страховын ярьснаар тэрхүү гөлөг сохор гэнэ.
Нэгэнт ижил сүрэгтээ гологдсон хөөрхий гөлгийг тэндхийн байгаль судлаач асрамждаа авч, Нафани хэмээн нэрлэжээ. Гологдсон Нафани олон орны хэвлэлийн баатар болоод амжсан байна. Тухайлбал, түүний тухай “The Daily Mail” сонинд “Дэлхий дээр цор ганцаараа” хэмээн бичжээ.