Мисс, загвар өмсөгчдийг “Биеэ гайхуулахаас өөр зүйл мэдэхгүй, хоосон толгойтой хүүхэлдэйнүүд” хэмээн хочилдог байсан цаг хэдийнэ өнгөрсөн. Арлын оронд онгоцны үйлчлэгчийн мэргэжлээр суралцсан мисс Б.Гантогоо өдгөө өөрт баймгүй олон ажил амжуулж яваа. Хэдэн жилийн өмнө Б.Чойжоожамба гэх Архангай аймгийн бизнесмэн залуутай амьдарч байсан ч цаадах нь эхнэр хүүхдээ орхиж чадалгүй, хоёр гэрийн хооронд тэлээ хурга шиг гүйх нь таалагдаагүй гэдэг.
Энэ амьдрал нь мисс бүсгүйн нэр хүндэд муугаар нөлөөлж эхэлсэн тул гэр бүлийнхэн нь салах шийд гаргасан гэдэг. Б.Гантогоо өөр нэгэн бизнесмэн залуу гэрлэх санал тавьсан ч одоогоор хүлээж аваагүй гэнэ. Амраг залуугаа тэрбээр тодорхой хугацаанд хүлээлгэж, ажил, амьдрал дээр ямар хүн болохыг нь сайн харах гэнэ.