Сонгууль ойртож, төрийн ордны сэнтийд залрах их сунгаанд өрсөлдөхөөр УИХ-ын эрхэм гишүүд сурталчилгааныхаа ажилд ханцуй шамлаад эхэлсэн. Төрийн түшээгээр удаа дараа сонгогдсон “молекул” Батж.Батбаяр ирэх сонгуулиар өвдөг шороодохгүй гэдэгтээ тун чиг итгэлтэй байгаа аж.
Тэрбээр “Би Өвөрхангай аймагт өрсөлдөхөд ямар ч зовлонгүй гарна. Сунгаанд хэн дийлэхээ үзнэ ээ” гэж журмын нөхөддөө сайрхжээ. Хойтон жилийн үйл явдлыг урьтаж мэдсэнийг бодвол эрхэм түшээ маань далдыг хардаг болсон бололтой. Хэрвээ сонгогдвол “Зөн билгийн тулаан”-д өрсөлдөөд үзэх хэрэгтэй шүү дээ” хэмээн нөхөд нь цаашлуулан хошигнодог гэнэ.