Сайн хүний нэрийг гурав худалдана гэдэг “Мистер догс” хамтлагийн Бобод тохиолджээ. Байгуулагдаад 10-аад жилийн нүүр үзэж буй тус хамтлагт хип хоп сонирхогчдын цөсийг хөөргөж явсан аатай үе бий. Нам жим болсон хамтлагийнхнаасаа царайлаг нь болох Бобогийн дуулах авьяас чамлахааргүй. Хэдэн жилийн өмнөөс хальт харсан хүнд Боботой андуурмаар адилхан царайтай дуучин гарч ирсэн аж.
Дуучин Сэлэнгэтэй хамтран амьдардаг гэх олны ярианд өртсөн түүнийг 200 хүнтэй хүлээн авалтанд дуулахад “Mr.Dogs” хамтлагийн Бобо гэж андуурчээ. “Хулхи” Бобогоос тус хамтлагийн Бобо хамаагүй ах. “Дүү хүү хүний нэрийг уран бүтээлдээ ашиглачихаад, зүс царай, үйл хөдлөлийг нь хүртэл хуулбарлан дуурайж болох уу” гэсэн хатуухан сануулгыг түүнд Бобо өгсөн аж.