Сүүдрээс өөр нөхөргүй өнчин хүү Тэмүүжин найман шаргынхаа араас нэхэж явахдаа Наху баяны ганц хүүтэй нөхөрлөж, андын тангараг өргөсөн газар нь Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн тал гэж эрдэмтэд үзэж, 2003 онд энэ нутагт гэрэлт хөшөө босгосон юм. Үүнээс хойш хүлэг баатар Боорчийн нутгийнхан гэдгээрээ бахархах болсон батноровчууд өөрсдийн санаачилгаар Боорчийн цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.
Мянга гаруй мод тарьж, зүлэгжүүлсэн талбайн голд Тэ мүүжин, Боорчи нар анд болон гар барилцаж буй баримал бүтээж, унаганы барималтай усан оргилуур хийжээ. Тэрхүү баримлыг Монголын урчуудын эвлэлийн шагналт барималч Л.Гантөмөр, СУИСийн уран баримлын багш Т.Даваасамбуу, барималч Д.Алтанс үх, Г.Үүрцайх нар урласан байна.
Х.УЯНГА