Таван настай, Бу нэртэй энэ нохой “Facebook”-ийн од боллоо. Тус хуудасны 1.8 сая хэрэглэгч түүнийг өхөөрдөн, дэлхийн хамгийн хөөрхөн амьтнаар өргөмжлөх санал гаргасан байна. Эзнийх нь яриагаар бол Бу өхөөрдөм хөөрхөнөөс гадна зураг авахуулахдаа хэрхэн эгдүүтэй байхаа мэддэг мэргэжлийн жүжигчин аж. Мөн гоё ганган хувцас өмсөхөөрөө яг л охид шиг баярладаг гэнэ. “Ээж” хөөрхөн Бугийн гэрэл зургуудаар ном гаргасан бөгөөд тун удахгүй бестселлер болно гэдэгт итгэдэг тухайгаа цахим хуудсандаа бичжээ.
Эгдүүтэй Бу од болж буй энэ цаг мөчид Их Британид хамгийн муухай дүр төрх үзүүлэх олон улсын тэмцээн болжээ. Нүүр амаа янз бүр болгон муухай төрх гаргасан 24 настай Клэр Моффат тэмцээний ялагчаар тодорсон байна. 28 дахь удаагаа болсон уг арга хэмжээний өнгөрсөн жилийн ялагч болсон 62 настай Энн Вудс тухайн ондоо Гиннесийн номд бичигдсэн билээ.