Монголын уран нугараачид олон улсын циркчдийн тэмцээнд байнга амжилттай оролцдог. Гурван жилийн өмнө Учаод болсон наадмаас хүрэл арслан хүртэж байсан “X roses” студийн нугараачид амжилтаа ахиулахаар БНХАУ-ыг зорих гэж байна.
Ирэх сарын 14-16-нд олон улсын тэмцээн болох ба энэ удаа манайхан зургаан хос нугаралтаар оролцох юм. Дашрамд дуулгахад өнгөрсөн жил БНХАУ-ын Учао хотноо болсон олон улсын циркчдийн наадмаар Мон голын үндэсний циркийн жүжигчин Б.Золбаяр ахлагчтай “Шидэх банзнаас дүү лэгчид” хүрэл арслан хүртсэн юм.
Ж.СЭЛЭНГЭ