Монголын үндэсний музей Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын соёлыг олон нийтэд танилцуулах, Азийн бусад соёлоос суралцах боломжийг музейн ажилтан болон багш, сурагчдад нээж өгөх зорилгоор “Музей ба боловсрол шинэ зуунд” сургалт семинарыг зохион байгуулахаар болжээ.
Боловсролын хөтөлбөрийг Солонгосын сан, Солонгосын үндэсний угсаатны музей, Монгол дахь Солонгосын ний гэмлэг, Улаан баатар дунд сургууль ивээн тэтгэж байгаа бөгөөд хөтөлбөрт нийслэл, орон нутгийн музейн боловсролын ажилтнууд, улсын болон хувийн их, дээд, дунд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцож буй. “Музей ба боловсрол шинэ зуунд” сургалтын нээлтэд Монголын үндэсний музейн захирал Ж.Саруулбуян, Солонгосын үндэсний, угсаатны музейн ахлах эрдэм шинжилгээний мэргэжилтэн Жан Жан Шиг нар оролцлоо.
Монгол Солонгосын соёл, ёс заншлыг танилцуулсан сургалт семинар болж байгаа энэ өдрүүдэд Солонгосын үн дэсний, угсаатны музейд ч Монголын соёл, ёс заншлыг таницуулсан төсөл хэрэгжиж буй юм билээ.
С.СЭРГЭЛЭН