БНСУ-ын “Momand grafit Korea” компанийнхан 18 кратын алттай үзэг үйлдвэрлэснээ олон нийтэд зарлажээ. Бичгийн хэрэгслээр гаршсан тус компанийнхан энэ үзгийг бүтээхэд 10 жил зарцуулсан юм байна. Төрийн айлчлалаар ирсэн га даадын Ерөнхийлөгч, өндөр албан тушаалтнуудад тус компанийн бүтээгдэхүүнийг дурсгадаг уламжлалтай аж.
Алтан үзгээ “Mom and grafit Korea” компанийнхан 11 сая вонноор үнэлсэн бөгөөд Англид зохион байгуулдаг алдарт “The British Museum” үзэсгэлэнд оролцуулах эрх авчээ.
Х.СҮРЭН