Цагаан хивсний ёслол зохион байгуулж, Төрийн ордонд тоглолтоо хийсэн дуучин Д.Болд “Монгол поп” нэртэй баримтат кино хийхээр болжээ. Тэрбээр одоогийн байдлаар “Дөрвөн улирал” дуугаа дүрсжүүлэхийн зэрэгцээ баримтат киноныхоо зургийг авч байгаа гэнэ.
Түүнчлэн Д.Болд арваннэгдүгээр сард бие даасан тоглолт хийх юм. Тоглолтод өмнөх цомгуудын шилдэг дуунууд болон “Монгол поп” цомгийн бүх дуу багтах юм. Дашрамд дуулгахад, дуучин залуу энэ жилдээ багтаж монгол поп урсгалын хоёр дахь цомгоо өлгийдөн авна.
С.СЭРГЭЛЭН