Монгол Улсад мэргэжлийн ятгачин бэлтгэж эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож буй. Хөгжим бүжгийн коллежоос санаачлан энэ ойн хүрээнд “Ятга хөгжмийн үүсэл, хөгжил” олон улсын эрдэм шижилгээний бага хурал, ятга хөгжимд зориулсан бүтээлийн уралдаан, ятга хөгжмийн тоглолт зэрэг олон ажил зохион байгуулах гэж байна.
“Ятга хөгжмийн үүсэл, хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр энэ хөгжим Монголоос үүсэлтэйг нотлох олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Архангай аймгийн музейд хадгалж байгаа төрийн их ятгыг авчирч үзүүлэх аж.
Юань гүрний үед Хубилай хаан хөгжмийн хороо байгуулж, төрийн ятга, ахуй их ятга, босоо ятга, ятгалаг зэрэг олон хөгжмийг нэр заан оруулж байсан бөгөөд Архангай аймагт хадгалж байгаа ятга тэр үед хамаатай гэнэ.
Х.Уянга