Барбадосоос гаралтай дуучин Риана зургаа дахь цомгийн ажилдаа орсон тухайгаа өөрийн Твиттертээ бичжээ. Нэрийг нь нууцалсан уг цомгийн анхны сингл “We found love” ирэх сарын 11-нд олны хүртээл болох аж. Энэ дууны үгийг Риана өөрөө зохиосон бөгөөд нэрт продюсер Кэлвин Харрис цомгийн ажилд оролцож буй юм. Рианагийн өнгөрсөн жил гаргасан “Loud” цомог өдгөө ч Биллбоардын жагсаалтад багтаж, нийт 1.5 сая хувь зарагдсан юм.
Мөн “S&M”, “Only girl”, “What’s my name”, “Cheers (Drink to that)” дуу нь Биллбоардын жагсаалтыг тэргүүлж байв. Тэрбээр Твиттерийн жиргээгээр дамжуулан шинэ цомог нь ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах тухай дуулгажээ. Сонирхуулахад түүний 2007 онд гаргасан “Good girl gone bad” нь бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон цомгийн тоонд багтсан байна.
Т.Аделе