Номын үнэр ханхийж, машины дуу нүргэлсэн “Эдмон” компани өчигдөр шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Германы алдарт КВА концерн Монгол Улсад зах зээлээ өргөжүүлж, харилцаагаа шинэ шатанд гаргахаар эхний түншлэгч бай гууллагаар “Эдмон” компанийг сонгон машин тоног төхөөрөмжөө суурилуулсан аж. Ингэснээр “Эдмон” КВА-ийн “Рапида 105” машинаар хэвлэх анхны монгол компани болов. Монголын цаасан хэвлэлийн чанар, хэвлэх хурдыг шинэ төвшинд гаргах “Рапида 105” машиныг “Эдмон” компанийн захирал Р.Энхбат, КВА концерний Борлуулалтын газрын захирал Сети Вутиндек нар монголчуудад танилцууллаа.
200-гаад жилийн түүхтэй КВА концерн хэвлэлийн машины үйлд вэр лэлээр дэлхийд хоёрдугаарт, том хэмжээний офсет хэвлэлийн машины үйлдвэрлэлээр тэргүүн байрт ордог. Мөн мөнгөн тэмдэгт, үнэт цаас зэрэг нууцлалын өндөр зэрэглэлтэй бүтээгдэхүүний 90 хувийг КВА-ийн машинаар үйлдвэрлэдэг аж. “Рапида 105” машин ашигласнаар хэвлэх хурд 2-2.5 дахин нэмэгдэх юм байна. “Эдмон” компанийн захирал Р.Энхбат “Номонд ойр хэн бүхний танил болсон “Монсудар”, “Интерном”-ыг хөл дээр нь босгосон компанийн хувьд манайх ном үйлдвэрлэлээр улам мэргэжиж, номыг үзэмжтэй төдийгүй уншууртай сайхан болгож хэвлэхэд анхаарал, хүч тавих болно. Эх орондоо үнэт цаас, яваандаа цаасан мөнгө үйлдвэрлэх хэмжээнд хүрэх бололцоо бий” гэв.
Х.УЯНГА