Задгай сансарт 20 жил ажилласан UARS сансрын хөлөг санамсаргүйгээр дэлхийд унаж, Номхон далайд живжээ. Хөлгийн байршлыг илрүүлэх боломжгүй болсон учраас НАСА UARS-аа ахиж олохгүй гэдэгтэйгээ эвлэрсэн хэмээн “National Geographic” мэдээлэв. Хамгийн сүүлд уг сансрын хөлгөөс өнгөрсөн бямба гаригийн 12.16 цагт мэдээлэл ирснээс хойш холбоогүй болсон тухай Сансар судлалын төв мэдээлж байна.
Зургаан тонн жинтэй уг хөлгийн маршрутыг судлаад, Калифорнийн ойролцоо унасан байх магадлалтай гэж тооцжээ. UARS НАСАгийн харьцангуй “залуу” сансрын хөлөг тул дор хаяж 30 жил ашиглах боломжтой байсан аж. Уг хөлөг 1991 онд задгай сансарт гарч, хамгийн сүүлд 2005 онд дэлхийтэй ойртсон байна. НАСА-гийнхан eBay-ээр дамжуулан зар түгээж, UARSын эд ангийг олж, улмаар байршлыг нь илрүүлсэн тохиолдолд их хэмжээний мөнгө өгөх тухайгаа дурджээ.
Т.АДЕЛЕ