Туршилтын сармагчингууд Amazon SC2 программыг ашиглан Шекспирийн зохиолуудыг компьютерт бичиж байгаа тухай “Telegraph” мэдээлэв. Өнгөрсөн сарын 21-нээс ном бичих ажилдаа орсон ухаалаг 100 гаруй сармагчин 5.5 их наяд үг бичих аж. Сармагчингуудын оюун ухааны чадварыг судалж, төсөл хэрэгжүүлж буй Жесси Андерсоны хэлж буйгаар үлгэрийн ном бичих туршилт амжилттай болсон учраас ийн хүндрүүлсэн байна.
“Энэ бол сармагчингуудын хувьд том алхам. Магадгүй тэд Ч.Дарвины онолыг батлах ч юм билүү” хэмээн Английн Варвик их сургуулийн эрдэмтэн Иан Стюарт ярьжээ. Гэвч сармагчингууд үүнийг тоглоом мэтээр ойлгож байгаа аж. Зарим нь хэт чанга бичиж, компьютерийн гараа эвдэлж буй гэнэ. Шекспирийн бүтээлүүдийг 2015 он гэхэд бичүүлж дуусгахаар төлөвлөжээ.