Яс, шүдийг илүү бат бэх болгоно
Гайхалтай мэт санагдаж болох ч энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм. Сүү, сүүн бүтээгдэхүүний нөлөөг энэ тал дээр хэт дөвийлгөөд, усны ач тусыг тэр бүр санадаггүй. Усанд агуулагдах эрдэс бодис, нэн ялангуяа фтор нь яс, шүдийг илүү бат бөх болгодог байна.
Цэвэр тунгалаг зүс царай бэлэглэнэ Хүмүүс хүзүү, нүүрний арьсныхаа үрчлээг арилгах гэж маш үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл ямар нэгэн химийн найрлага ороогүй, хамгийн шилдэг, бай галийн бүтээгдэхүүн бол ус юм. Заримдаа хүний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл нь маш хямдхан бөгөөд “даруухан” оршиж байдаг.
Шээс ялгаруулах үйл ажиллагааг хэвийн болгоно
Цэвэр ус, тэр дундаа байгалийн ус нь бие махбодыг ариутган, угааж цэвэрлэнэ.
Жингээ хасахад тань тусална
Та турах гэж химийн янз бүрийн хорт нэгдлийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ гэдгийг нэг бодоорой. Энэ нь ихэнхдээ замбараагүй хооллосноос бие махбодь тань хорыг өөртөө шингээж, ялгаруулан гадагшлуулж дийлэхээ больсонтой холбоотой юм. Тэгвэл бодисын солилцоог эрчимжүүлж, зөв голдрилд нь оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй. Та усыг зөв хэрэглэж чадвал богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг нь нэгэнт тогтоогджээ.