Оросын хүүхэлдэй цуглуулагчдын клубээс “Хүүхэлдэйн үүдийн сонгууль” явуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд оролцогч буюу “сонгогч” өөрт таалагдсан хөөрхөн хүүхэлдэйд саналаа өгөх юм байна. Тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, коммунист, олигарх, либералардчилал зэрэг нэртэй олон хүүхэлдэйг өрсөлдүүлэх бө- гөөд тэдний дүр нь бодит хүнийх байхаараа онцлог.
Санал өгөгч сонгосон хүүхэлдэй нь ямархуу ааш зантай байвал хүмүүст илүү таалагдах талаар бичиж үлдээх ёстой гэнэ. Энэ тухай гэж тус клубийн ерөнхийлөгч С.Пчель никова ярьжээ. Ирэх сонгуулийн өнгийг то дор хой луулахаар хүүхэлдэй урла даг, цуглуулдаг 50.000 хүн уг арга хэмжээнд оролцохоор мэдүүлгээ өгчээ.
“Хүүхэлдэйнүүдийн сонгууль”-ийн дүн ирэх сарын 6-нд гарах бөгөөд нэр дэвшигч хүүхэлдэйнүүдийг аравдугаар сарын 6-9-нд Москвад болох олон улсын хүүхэлдэйн наадамд оролцуулах юм байна. Тэрхүү наадмын үеэр Д.Медведев, В.Путин, М.Прохоров, Г.Зюганов, Ю.Лужков, С.Берлускони, Б.Обама, Н.Саркозигийн “ихрүүдийг” харах боломжтой.