ХБНГУ-ын нэгэн архиваас Ингольштадт хотын цагдаагийн офицер Пробст 1931 оны есдүгээр сарын 19-нд хурд хэтрүүлсний улмаас торгуулсан хуудас олджээ. II A-19357 дугаартай “Мерседес” маркийн авто машинаар Мюнхен рүү явж байсан Пробст гэдэг нь үнэн дээ А.Гитлер байсан гэнэ.
Машины бүртгэлийн дагуу хөөгөөд үзэхэд эзэмшигчийн хаяг нь “Мюнхений Принцрегент штрассе гудамжны 16” буюу А.Гитлерийн тэр үед амьдарч байсан байр мөн болох нь тогтоогдсон юм байна. Гэвч ирээдүйн Фюрер хурд хэтрүүлсэн хүн нь өөрөө биш, түүний жолооч байсан хэмээн гүрийсэн тухай архиваас олдсон тэрхүү баримтад хавсаргасан байжээ.
Сонирхуулахад, Пробст хэмээх тэр хүн 55.3 км/цагийн хурдтай довтолгож байгаад тийнхүү торгуулсан байна. Тухайн үед энэ хурд нь хууль дүрэмд зааснаас хоёр дахин их байсан гэнэ.
Ц.ЭРДЭНЭ