БНХАУ-ыг тунхагласны 62 жилийн ойг тохиолдуулан аравдугаар сарын 4-нд тус улсын Элчин сайдын яамныхан Хөгжим бүжгийн коллежид зочлох аж. Энэ үеэр тус сургуулийн оюутан сурагчдын дунд “Хятад дууг хэн сайн дуулах вэ”, “Хятад орныг хэн сайн мэдэх вэ” гар зургийн уралдаан, “Хятад орон миний нүдээр” шүлгийн уралдаан зохион байгуулна. Түүнчлэн коллежийн байранд Хя тад орны соёлын амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж.
С.СЭРГЭЛЭН