АНУ-ын Нью-Жерси мужийн АтлантикСити хотод орших “The Trump Taj Mahal Casino Resort” мөрийтэй тоглоомын газар зөвхөн мөнгө бус, гоо сайхны мэс засал хийлгэх эрх хожих боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгожээ. Энэ сарын 2-29 хүртэл үргэлжлэх энэ “аян”-ы дагуу “Taj Mahal” клубийн картыг эзэмшигчид 25 мянган ам.долларын үнэ бүхий мэс засал хийлгэх эрхийг хонжворт авах гэнэ.
Энэ эрхийг хожсон үйлчлүүлэгч ботокс шахуулах, нүүр өргөх, хөх томсгох, эрүү, хамар засах зэрэг гоо сайхны мэс засал хийлгэж болох аж. Харин гоо сайхны мэс засал хийлгэхийг хү сэхгүй бол 25 мянган ам.долларыг бэл нээр авч болно. АР агентлагийн мэдээлснээр “The Trump Taj Mahal Casino Resort”-оос явуулж буй энэ урамшууллын арга хэмжээг шүүмжлэх хүн цөөнгүй байгаа аж.
Х.ОД