Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын үндэсний гоцлол бүжгийн олон улсын “Венок дружбы” уралдаанд манай бү жигчид амжилттай оролцоод ирлээ. ОХУ-ын Соёлын яамны ивээл дор болдог, жилээс жилд цар хүрээ нь тэлж буй мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаан юм. Улаан-Үдэд өнгөрсөн сарын 25-29-нд болсон энэ хүү уралдаанд ОХУ, БНХАУ, Монгол зэрэг арваад орны бүжигчид үндэсний бүжгээрээ өрсөлдөж, эхний байруудыг манай уран бүтээлчид авчээ.
Тухайлбал, ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин Х.Юүлэхорол гран при хүртэж, СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн III дамжааны оюутан Д.Ариунболд, IV дамжааны оюутан А.Мөнгөнчимэг нар хоёрдугаар байрт шалгарчээ. Уралдаанд орол цогчид үндэсний бүжиг болон үндэсний бүжгийг орчин үеийн чиг хандлагатай хослуулан найруулсан гэсэн төрөлд урал дсан байна.
Манай бүжигчид “Венок дружбы”-гийн тайзнаа СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн багш М.Мөнгөнцэцэг, ЦДБЭЧ-ын балетмейстер Л.Баттөр нарын дэглэсэн бүтээлийг толилуулснаар тэд шилдэг бүжиг дэглээчээр шалгарчээ. СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн эрхлэгч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанцэцэг уралдааны шүүгчдийн бүрэл дэхүүнд багтдаг аж.
Х.УЯНГА