Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн өвөл цагийн нээлтийн тоглолт аравдугаар сарын 15-нд Соёлын төв өргөөнд болно. Улсдаа алдартай гурван чуулгыг нэгтгэсэн энэ байгууллагын дарга Ч.Даваасүрэнтэй өчигдөр 16.00 цагт холбогдлоо.
-Сайн байна уу. Нээлтийн тоглолтдоо бэлтгээд ажил ихтэй явна уу?
-Жил бүрийн намар мэргэжлийн урлагийн байгууллагууд шинэ улирлын нээлтийн тоглолт хийдэг. Манайх гурван том чуулгыг нэгтгэдэг учраас энэ удаагийн тоглолтоо онцлогтой хийхээр төлөвлөсөн.
-Морин хуурын чуулгынхан дэлхийн сонгодгуудыг тоглож, симфони найрал хөгжимчид ардын дуу эгшиглүүлнэ гэв үү?
-Тийм ээ. Энэ сарын 15-нд болох “Нэгэн тайзнаа” тоглолтын үеэр гурван чуулгынхан хоршиж тоглохоос гадна шинэ уран бүтээлүүдээ хүргэнэ. Түүнчлэн чуулга бүрт байдаг дөрвөл болон хамтлагууд хамтран тоглох юм. Улсын филармонид данстай, бидэнтэй хамтарч ажилладаг ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, “Voice” хамтлаг, гавьяат жүжигчин Д.Энхзул нар тоглолтод оролцоно.
-Хөгжмийн тодотголтой Улсын филармонийн нээлтийн тоглолтыг Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж байгаа гэсэн үү?
-Манайхан цөм хөгжмийн мэргэжилтэй учраас өмнө нь хийж байсан тоглолтдоо найруулагч ажил луулж үзээгүй. Энэ удаа гурван чуулга зэрэг тоглох учраас яалт ч үгүй найруулга хэрэгтэй болсон. Тиймээс С.Сүхбаатартай хамтран ажиллаж байна.
-Энэ жил шинээр ямар ямар уран бүтээл хийх вэ?
-Нээлтийн тоглолтын дараа филармонийн тайзнаа хуваарьт тоглол туудаа хийнэ. Морин хуурын чуул гын хан арванхоёрдугаар сарын 15-нд томоохон уран бүтээлээ үзэгч дэд хүргэхээр товлосон байгаа.
-Морин хуурын чуулгынхан НҮБ-ын танхимд тоглох гэж байгаа гэв үү?
-Морин хуурын чуулгынхан аравдугаар сарын 20-доор Францын Парис хотноо ЮНЕСКО-гийн, аравдугаар сарын 27, 28-нд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын танхимд тоглоно.
Ж.СОЛОНГО