Монгол Улсад мэргэжлийн театр, урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд УДЭТ-ын үе үеийн зураачдын уран бүтээлүүдийг багтаасан “Театрын зураач” үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн юм. Нээлтийн ёслолд олны танил уран бүтээлчид, сонгодог болон театрын зураач Я.Санжаасүрэн, Ч.Гунгаасүх, Л.Гансүх, Т.Аянга, Н.Ариунболд, Д.Мягмар, С.Жаргалсайхан нар ирэв. Ахмад зураач Л.Гунгаасүх гуай “Тайзны урлаг бол хамтын бүтээл учраас маш их хүч, хөдөлмөр шингэсэн байдаг” гэлээ.
Энэ үеэр Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдаас цөөн зүйл тодрууллаа.
-Таны бодлоор Монголд театрын урлаг хэр хөг жиж байна вэ?
-Манайд театрын урлаг чадлынхаа хэрээр хөгжиж байгаа гэж би үздэг. Дэлхийн нэр хүндтэй олон жүжиг манай тайзнаа тавигдаж байгаа.
-“Театрын зураач” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг хэрхэн сонгов?
-Театрын зураачдын 200 гаруй хувцас, 100 орчим тайзны эскиз, 20 гаруй макетийг тавьсан. Ихэвчлэн ерөнхий зураачдын бүтээл учраас шалгаруулалт явуулаагүй. Шилдэг бүтээлүүдийг үзэгчдэд харуулахыг зорьсон юм гэв.
Э.УЯНГАА