ОХУ-ын Буриадад дөрвөн жилд нэг удаа болдог монгол туургатны “Алтан сэрэгэ” театрын наадамд оролцсон УДЭТ-ын уран бүтээлчид ганзага дүүрэн иржээ.
Өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 2-нд болсон уг наадамд Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тувагийн мэргэжлийн театрын уран бүтээлчид оролцож, шилдэг бүтээлүүдээ уралдуулснаас УДЭТ-ын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгээр тэргүүн шагнал хүртсэн байна. Наадамд оролцсон уран бүтээлчид өнөөдөр эх орондоо ирнэ.
А.АМИНА