Канадын нэгэн цуглуулагчийн “eBay” цахим хуудаснаа байрлуулсан 1860-аад оны гэрэл зураг олны анхаарлыг татжээ. Тэрхүү гэрэл зурагт дүрээ үлдээсэн хүн Холливудын алдарт жүжигчин Жон Траволтатай тун төстэй гэнэ. Өөрт байгаа зураг нь эх хувь мөн хэмээн баталж байгаа цуглуулагч “150 жилийн тэртээд амьдарч байсан тэр хүний хойд нас нь Траволта ч юм бил үү” хэмээн ярьжээ.
Өөртэй нь дэндүү адилхан гэмээр хүний зургийг харсан Траволта үү нийг үгүйсгэхгүй бай гаа гэнэ. Учир нь тэр бээр Саентологии сү мийн гишүүн аж. Хойд нас байдагт итгэдэг тус сүмийн зарим гишүүн сайн дурын үндсэн дээр сү- сэгт ний байгууллагатай гэрээ хийж хойд насандаа дахин төрөхийг гуйдаг гэнэ. Гэрэл зураг эзэмшигч нь энэхүү зургийг 50 мянган ам.долараар худалдахаар цахим хуудаснаа байрлуулжээ