Эрэмдэг зүс царай, нийгмээс тасарсан нууцлаг амьдрал, нэрээ ч мэдэхгүй өрөвдөм хаалттай Шөнийн хүн. Үзэсгэлэн гоо, сайхан сэтгэлээрээ харанхуйг сүлэх хэлгүй бүсгүй. Хэн хэн рүүгээ тэмүүлэх их хайр... Зүрхнийхээ гэрлийг асааж чадсан тэр агшинд залуу, бүсгүй хоёр яах бол? Хариулт нь ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 12-нд тавих “Хязгааргүй”-д бий. Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид “Гэгээн Муза-2010” наадмын “Шилдэг зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэг зураач”, “Шилдэг эрэг тэй гол дүр”, “Шилдэг эмэг тэй гол дүр”, “Шилдэг найруулагч”-ийн номинацид шалгарч, наадмын гран при шагналыг хүртсэн “Хязгааргүй” моно дууриа нийслэлчүүдэд толилуулахаар иржээ.
Уг бүтээлийн хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, цомнолыг “Монгол туургатан” театрын захирал урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг бичиж, зураачаар С.Ариунболд ажил ласан юм. Үзэсгэлэнт бүсгүйн дүрийг Улсын филармонийн гоцлол дуучин Д.Отгонжаргал, Шөнийн хүн “Монгол туургатан” театрын дэргэдэх “Asian shop” хамтлагийн дуучин П.Бат-Ундрах нар тогложээ. Өмнө нь “Гэгээн Муза-2010” наадмын шүүгчдэд зориулж, УДЭТ-ын тайзнаа ганц удаа тоглосон уг бүтээлийг анх удаа нийтэд толилуулах юм.
“Моно опера нь дуурийн урлаг оргилдоо хүртэл хөгжчихсөн орнуудын хувьд ч сүүлд гарч ирсэн, нэлээд хүнд төрөлд тооцогддог. Монголд анх удаа тавигдсан гэдгээрээ театрын түүхэнд бичигдэх бүтээл. Урлаг судлаач, мэргэжлийн шүүгчид, театрын мундагчуулаас “Жинхэнэ мюзикл” гэсэн үнэлгээ авч чадсан Азийн анхны моно опера” хэмээн уран бүтээлчид нь онцолсон. Уг бүтээлийн тасалбар арай үнэтэй (300 ам.доллар) байгаа юм биш үү гэсэн асуултад Ч.Ганхуяг “Энэ бүтээл бидний гурван жилийн хөдөлмөр. Тэгээд ч дуурийн урлаг өөрийн гэсэн үзэгчтэй байдаг учраас тодорхой хүрээнийхэн л үздэг” хэмээв.
Х.УЯНГА