Элтон Жон, Дэвид Ферниш хоёрын олон жилийн мөрөөдөл биелж, 2009 онд хөөрхөн хүүтэй болсон. Тэд хүүгээ Калифорнийн далайн амьтны хүрээлэнгээр зугаалуулж, хорвоотой танилцуулжээ. Захари хүүд далайн гахай их таалагдсан гэнэ.
Дашрамд дурдахад, өдгөө хоёр настай Захари Жексон Ливон Ферниш-Жон үр шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнд мэндэлсэн. Тодруулбал, Элтон Жоны бэлгийн эсийг тээгч эхэд суулгасан юм байна. Иргэний бүртгэл дээр хүүхдийн аав нь Элтон Жон, ээж нь Дэвид Ферниш хэмээн бичсэн байдаг аж.