Америкийн сонгодог бүжгийн “Les Ballets Trockadero de Monte Сarlo” компанийн уран бүтээлчдийн авьяас чадварыг дэлхий нэгэнт мэдэх болсон. 1974 онд байгуулагдсан тус хамтлагийнхан сонгодог болон хошин урлагийг хоршуулан мэр гэжлийн өндөр төвшинд тоглодог юм. Ингэхдээ сонгодог бүтээлийн дэг жаягийг нь алдуулалгүй, хошин өнгө аяс оруулдгаараа алдартай.
Хамгийн гайхалтай нь хамтлагийн бүжигчид бүгд эрэгтэй. Ямар ч чадварлаг эмэгтэй балетчнаас ялгарахын аргагүй гайхалтай хөнгөн, уян бүжих эрчүүд хар, цагаан хун ч болно, Карменд ч хувирна. Тэгвэл “Les Ballets Trockadero de Monte Сarlo” -гийн авьяаслаг залуус манай урд хөршийн Шанхайн их театрт айлчилж байна. Тэд гурван өдөр П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг тоглох юм.