Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын 85 насны ой энэ онд тохиож буй. Дуу, дуурь гээд хөгжмийн олон төрлөөр уран бүтээл туурвисан энэ хүний бүтээлийг жааз хэлбэрээр тоглож байсан нь үгүй. Тиймээс хөгж мийн зохиолч “Up music” про дакшны хамт олонд хандаж, жааз тоглолт зохион байгуулах санал тавьжээ. Тус продакшны захирал Ц.Чулуунбат уг саналыг хүлээн авч, бэлтгэснээр энэ сарын 8-нд “Жааз хөгжмийн эгшиглэн” тоглолтыг Соёлын төв өргөөнд хийхээр болсон байна.
Д.Лувсаншарав гуайн 1950- 1960-аад онд зохиосон “Маамуу нааш ир”, “Би чамд хайртай”, “Сай хан чамдаа”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” зэрэг 19 дууг аранжи ровшик Н.Халиун, “Пауз” хамт лагийн ахлагч Ж.Энхбаяр, “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат нар жааз хэлбэрт оруулж шинэчлэн найруулсан аж. Тоглолтын үеэр “Пауз”, “Жааз” хамт лаг хөгжимдөж, шинэчлэн най руулсан дуунуудыг П.Бат-Ундрах, Э.Хишигээ, н.Орхон, “Hot spot”, “Anemone” зэрэг хамтлаг, дуучид дуулах аж.
Д.Лувсаншарав гуайн урын санд дууны бүтээл зонхилдог төдийгүй дуунуудад нь ардын хэв маяг шингэсэн байдаг онцлогтой. Тиймээс “Жааз хөгжмийн эгшиглэн” тоглолтын үеэр ардын хөг аялгуутай дууг хэрхэн жааз хэмнэлээр дуулж болдгийг мэдрүүлэх биз ээ.
Ж.СОЛОНГО