1990-ээд оны дундуур Ерөнхийлөгчийг “молигодож”, 90 сая төгрөг залилан, нийгмийг шуугиулж явсан “90 саяын” хэмээх тодотголтой Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” уран сайхны кино энэ сарын 15-нд үзэгчдийн хүртээл болох нь. “Нохойн орон”, “Талын хот”, “Ламбагуайн нулимс” зэрэг бүтээлээр нь сайн мэдэх сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх киноны зохиолыг бичиж, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Цагаан шөнө”, “Амьдралд хүрэх зам”, “Адам” киногоороо үзэгчдэд танигдсан Ж.Сэнгэдорж найруулжээ.
Киноны гол дүр буюу 90 саяын Б.Гансүхийн дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан, гацаа Төмөрт дуучин Б.Батмэнд, Гансүхийн ээжид гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал нар тоглосон байна. Киног үзсэн шүүмжлэгч, судлаач нар “Орчин үеийн Монголын кино урлагийг шинэ төвшинд гаргах сайн бүтээл болжээ” хэмээн үнэлсэн талаар продюсер А.Уянга ярив.
Х.УЯНГА