Агаарын бохирдолд эрүүл мэндээ “хулгайлуулж”, замын түжрэлд ажлын цагаасаа хумслуулж, хийгээд л шатахууны үнийн өсөлтөд хэтэвчээ сэгсрүүлдэг хэсэг залуус “Nikel Gamba3 DG57” загварын цахилгаанаар ажилладаг унадаг дугуй бүтээжээ.
Уг дугуй нь шатахуун хэрэглэхгүй, зөвхөн цахилгаанаар ажилладаг. Их бие, обуд, жолоо, хэгээс, булыг нь хөнгөн цагаанаар хийсэн уг дугуй цагт 40 км/ цаг хурдлах бөгөөд аккумяторыг нь 220 квт-д цэнэглэх аж. Байгаль орчинд ээлтэй уг бүтээлийг зохион бүтээгчид нь 800 мянган төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд эхнийх нь эзэндээ очжээ.
А.АМИНА