Х.Лхагвасүрэн, Т.Дэлгэрмөрөн, С.Амар мандах нарын хамтарсан “Мөнх хөх тэнгэр” цомгийн ажил дуусчээ. “Монголын нууц товчоо”, “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг үндсэрхэг үзэл, монгол хэв маяг шингээсэн 13 дуу багтаасан уг цомгийн нээлт энэ сарын дундуур болно.
Цомогт орсон дуунуудын ихэнхийнх нь аяыг дуучид өөрсдөө зохиосон бөгөөд хоолойны бичлэг, хөгжмийн найруулгаа “New Star” студид хийлгэжээ. Тэд ирэх сард хамтарсан тоглолт хийнэ.
А.АМИНА