Рок, поп хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлч, студи, продакшнуудын шилдгүүдийг шалгаруулдаг “Mongolian music awards” наадам энэ сарын 26-нд болно. Улаан хивсний ёслолоор эхэлж, шилдэг найруулагч, зураглаач, продюсер зэрэг 15 номинацид шилдгүүдийг тодруулдаг эл наадам найм дахь жилдээ болж буй юм. Энэ жил 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип өрсөлдөх аж.
Наадам гурван үе шаттай өрнөх ба шүүгчээр МҮОНТ-ийн захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, “Аригү видео” компанийн захирал продюсер Л.Ариунбат, шог зураач С.Цогтбаяр, найруулагч Р.Тулга, “Hi-Fi Mega Store”-ийн захирал Ц.Нацагдорж нар ажиллана.
С.СЭРГЭЛЭН