Дуучин Рианнагийн “We found love” дуу Биллбоардын жагсаалтын эхний аравт багтаж, томоохон дуулиан тарив. Энэ нь Биллбоардын эхний 10-т багтсан түүний 20 дахь уран бүтээл болж байгаа нь түүхэн амжилт аж. Анх 2005 онд түүний “Pon de Replay” нь шилдгийн тоонд багтжээ.
Уг амжилтыг өмнө нь алдарт дуучин Мадонна эзэмшиж байсан бөгөөд тэрбээр Биллбоардыг арван удаа эзэгнэсэн байна. Рианна Биллбоардын шилдэг 10-т 20 дуугаа оруулахаас гадна “S.O.S”, “Umbrella”, “Disturbia”, “Only girl”, “Rude boy”, “S&M” зэрэг дуу нь жагсаалтыг тэргүүлж байсан юм. Сонирхуулахад тэрбээр энэ сардаа багтаж шинэ цомгоо худалдаанд гаргахаа мэдээлсэн.
Т.ЖИГҮҮР