“Apple” компанийн “Itunes store”-д монгол дуу тавих саналыг тус компанийн албан ёсны төлөөлөгч Японы “Ajima” компаниас Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгт ирүүлжээ.
“Itunes store”-д байрлах дуу хөгжмийн бүтээл нь CD хэлбэрээр бичигдсэн, хөгжим болон шүлгийн зохиолч, дуучдын нэр, дууны хэмжээ, CD-ний нүүрний зураг хэвлэлүүд бүрэн, тэдгээрийг англи хэлээр орчуулсан байх шаардлагатай аж. Түүнчлэн зохиогчийн эрхийн ямар ч зөрчилгүй өндөр чанартай бичлэг байршуулах учиртай.
Харин эдгээр шаардлагыг биелүүлэхэд Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгт санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа гэсэн.
Ж.СОЛОНГО