Британийн жүжигчин Роуэн Аткинсон мистер Биний дүрд дахин тоглохгүй хэмээн мэдээлсэн талаар “BBC News” мэдээлжээ. Хошин урлагийн ертөнцөд эл дүрээрээ танигдсан, 56 настай тэрбээр “Намайг нас ахих тусам мистер Бин дагаж хөгшрөх ёсгүй гэж боддог. Тэр дүр үзэгчдийн сэтгэлд залуугаараа үлдсэн нь дээр гэж үзээд ийм шийдвэрт хүрсэн” хэмээн тэрбээр тайлбарлажээ. Роуэн Аткинсон өдгөө “Агент Жонни Инглиш” инээдмийн кинонд тоглож байгаа гэнэ.
Э.ХАНА