Хүрэлээ захирал чонын анд явж байгаад зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болж амиа алдана. Түүний үхэлд эхнэрийг нь буруутгаж, нэгэн гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэдэг. Цагдаагийнхан гэмт хэргийг мөрдс өөр зөвхөн хүн амины хэрэг биш, цаана нь илүү том асуудал байгааг олж мэднэ. Энэ бол “Чонын алтан шагай” адал явдалт олон ангит киноны үйл явдал. Ээдрээ зангилаа, адал явдлаар дүүрэн уг кино энэ сарын сүүлчээр үзэгчдийн хүртээл болох юм.
“GОМ еntertainment”, ТВ-5 телевизийн уран бүтээлчид хамтран зохиолч, сэтгүүлч До.Цэнджавын “Чонын алтан шагай” романаас сэдэвлэн бүтээсэн уг киноны ерөнхий найруулагчаар Д.Энхбаатар, найруулагчаар Ө.Мөнгөнтулга, О.Цогт-Эрдэнэ, зураглаачаар Т.Эрдэнэбат, Э.Түмэннасан, зураачаар Б.Хүрэлтулга нар ажиллажээ. Амьдралын эрээн бараан, нийгэмд бугшсан шударга бус явдлыг илчлэн харуулахыг зорьсон киноны гол дүрд ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, Ш.Цэцэгээ, Ж.Сүххуяг, “Хувьсал” продакшны жүжигчин Г.Цэнгэлжаргал, Ө.Мөнгөнтулга, Д.Дэлгэрсайхан, ТВ-5 телевизийн хөтлөгч У.Мөнгөнцэцэг нар тогложээ.
Киноны дууг “Нисванис” хамт лагийн ахлагч Л.Энх-Амгалан зохиож, дуучин Ж.Алтанцэцэг, “Нисванис” хамтлаг дуулсан байна. Энэ оны тавдугаар сараас зураг авалтын ажил нь эхэлсэн уг киноны төгсгөлийн ангиудын эвлүүлгийг хийж байгаа аж.
Х.УЯНГА