Аливаа баяр ёслолд хамгийн хүндтэй “зочин” бол бялуу байдаг. Үүнээс дутахгүй нэг зүйл бол үлээдэг, өнгө өнгийн бөмбөлөг. Энэхүү бөмбөлгөөр хүүхэд багачууд наадах дуртай байдаг шүү дээ. “Telegraph”-т мэдээлснээр Европын холбооны улсуудад хүүхдүүд зарим төрлийн шүгэл, үлээдэг бөмбөлгөөр наадахыг хоригложээ. Тухайлбал, үлээхэд урд хэсгээс нь өнгө өнгийн цаас гардаг шүгэлийг 14 хүртэлх насныхан хэрэглэх хориотой.
Үлээдэг бөмбөлгөөр найман нас хүрээгүй багачууд тоглож, наадахыг хуулиар хоригложээ. Түүнчлэн гурав хүртэлх насны хүүхдүүдийн хайрыг татдаг чихмэл тоглоомнууд төрөл бүрийн харшил, багтраа үүсэхэд нөлөөлдөг тул маш сайн ариутгаж, цэвэрлэсний дараа хэрэглэж байх зааврыг зайлшгүй дагалдуулж байхыг худалдаа, үйлчилгээний байгууллага хариуцах ёстой гэнэ.