Залуу дуучин П.Идэржавхлан “Аавыгаа санахаар” анхны бие даасан тоглолтоо энэ сарын 18-нд хийнэ. Тэрбээр 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн бөгөөд “Ижийн энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Ижийдээ яарч явна”, “Энэ тухай”, “Хонгор жаахан шувуухай” зэрэг сонсогчдын хүртээл болсон 40 гаруй дууны эзэн.
Тоглолтод гавьяат жүжигчин Х.Болормаа болон П.Идэржавхлангийн уран бүтээлийн андууд оролцож ая дуугаар мэндчилнэ. Зохион байгуулагчид нь “Нийтийн дууны тоглолтыг шинэ төвшинд гаргана” хэмээн амалж буй уг тоглолт Бөхийн өргөөнд болно.
А.АМИНА