Хятадыг Тяньжин хотын уран бүтээлчдийн үзэсгэлэн Хятадын соёлын төвд нээгдлээ. Өчигдөр нээгдэж өнөөдөр хаалтаа хийх уг үзэсгэлэнд тус улсын арваад уран бүтээлчийн ур ухаан, уламжлалт арга шингэсэн сор бүтээлүүд тавигджээ. Тухайлбал, 100 гаруй жилийн түүхтэй Хятадын уламжлалт модон барын аргаар урласан “Шинэ жилийн зураг”, цаасан шувуу, 3000 жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн сүүдэр жүжгийн баатруудыг дүрсэлсэн арьсан хүүхэлдэйнүүд, хайчилбар наамал, хатгамал зураг, гар нэхмэл зэрэг биет бус соёлын өвүүд байна. Тяньжиндээ төдийгүй Азид танигдсан шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг сонирхох хугацаа тун бага үлдсэн тул Хятадын соёлын төв рүү яараарай.
Э.ХАНА