Америк иргэн, 84 настай Ричард Байерли Африкийн Килиманжарогийн оргилд гарсан хамгийн өндөр настай хүнээр тодорлоо. Хэр баргийн аавын хүү зориглож авирахгүй оргилд Р.Байерли хоёр ач хүү, нутгийн газарчинтай хүрсэн байна. Түүний амжилтыг Гиннесийн номд бүртгэж авах нь тодорхой гэнэ.
Учир нь үүний өмнө тус оргилд авирсан өндөр настан 82-той байжээ. Дашрамд өгүүлэхэд, Африкийн Масаи, Танзанийн нутагт орших Килиманжаро далайн төвшнөөс дээш 5895 метрт өндөрт байдаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр дөрвөн оргилын нэг.