Лондон хотын Калвертийн танхимд Төв Азийн орнуудын “Бурхад газар дэлхийн хооронд” нэртэй орчин үеийн урлагийн үзэсгэлэнг өнгөрсөн сарын 14-нд нээсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм. Казахстан, Кыргыз, Тажикстан, Афганистан гээд олон орны зураачдын бүтээл зэрэг европчуудын сонирхлыг маш ихээр татаж байна. Тэр тусмаа Монголын зураач Д.Үүрийнтуяагийн эртний “Торгоны зам”-ын домогт тулгуурласан нууцлаг санаа бүхий бүтээлүүд өндөр үнэлгээ авч байгааг Английн сонинууд бичиж байна.