“1961 онд Режо-нель-Эмилиягийн тайзнаа Ж.Пуччинийн “Богема” дуурийн Рудольфын арийг дуулахдаа миний сэтгэл маш их хөдөлж байлаа. Тэр үед би дуулах урлагт суралцаж байсан юм” хэмээн Италийн нэрт тенор Лучиано Паваротти дурсамждаа өгүүлсэн байдаг. Энэ бол түүний дебют тоглолт байсан юм.
Дэлхийд алдартай 37 том дуурийн гол дүрийг амилуулсан тэр хүний дурсгалд зориулан Кремлийн ордонд тоглолт зохион байгуулах гэж байна. Түүний гэргий Паваротти Николетта Мантований санаачилсан уг арга хэмжээнд Франческа Каппеллетти, Первин Чакар, Симона Тодаро, Клара Каланна, Жакомо Патти, Алессандро Скотто, Андреа Заупа нарын дэлхийд данстай дуурийн дуучид Москвагийн “Русская филармония” симфони ор кестртай дуулж, алдарт Фабрицио Мария Карминати удирдах юм.
Э.ХАНА