Их Британийн “Lindeth Howe Country House” зочид буудлын ахлах тогооч Марк Гиберт дэлхийн хамгийн үнэтэй амттаныг бэлтгэжээ. Бельги оргилуун дарс, жимсний чанамал бүхий шоколадны царцмагийг тэрбээр хоёр каратын очир эрдэнэ, алтан угалзаар чимэглэж өндөг хэлбэртэй мөнгөн саванд хийжээ.
34 мянган ам.долларын үнэтэй эл амттанг зочид буудлын үйлчлүүлэгчид долоо хоногт гурван удаа захиалах боломжтой гэнэ. “Амттанг алт, очир эрдэнээр чимж, мөнгөн саванд хийсэн нь үнэхээр тансаг харагдаж байна. Амт, чанар, үнэр нь ч үнэтэйгээ дүйцэхүйц. Хоол хийнэ, амттан бэлтгэнэ гэдэг бол тогоочийн ур чадвар, гоо сайхны мэдрэмжийг илэрхийлэх бүхэл бүтэн урлаг. Эл амттан манай зочид буудлын нэрийн хуудас боллоо” хэмээн Марк Гиберт ярьжээ.