НАСА нарны аймгийн Веста хэмээх жижиг гаригаас 22 км өндөр, 180 км голчтой уул илрүүлсэн тухай “National Geographic”-т мэдээлэв. Энэ нь манай нарны аймгийн хамгийн өндөр уул буюу Ангараг гариг дахь Олимпусын дараа орох үзүүлэлт аж. Олимпус нь 25000 метр өндөр, 624 км голчтой юм.
Уг уулыг “Хаббле” сансрын дурангийн тусламжтайгаар НАСА-гийн эрдэмтэн Пол Шенк илрүүлсэн байна. Бархасбадь, Ангараг хоёрын дунд байрлах уг жижиг гариг газар зүйн хувьд сонирхолтой тогтоцтой бөгөөд сансар огторгуйн тухай маш олон нууцыг эндээс илрүүлж байсан аж. Зарим эрдэмтэн уг гаригийг дэлхийн дагуул байсан ч гэж үздэг.